“Статера” ХХК нь хүний нөөцийн сонгон шалгаруулалт, бүрдүүлэлтийн салбарт шинэчлэл нэвтрүүлж, бизнесүүд болон чадварлаг мэргэжилтнүүдийг холбох найдвартай гүүр байж, өнөөгийн хурдацтай өөрчлөгдөн буй хөдөлмөрийн зах зээлд харилцан итгэлтэйгээр хамтран ажиллахад хувь нэмрээ оруулах зорилгоор 2021 онд үүсгэн байгуулагдсан.
Сонгон шалгаруулалт, бүрдүүлэлтийн процессыг мэргэжлийн хэмжээнд гүйцэтгэх мэдлэг, чадвар, туршлагатай манай хамт олон хамгийн тохиромжтой ажил горилогчдыг ажил олгогчидтой зуучилж, хоёр талын тогтвортой үнэ цэнийг бүтээхийг зорьж байна.
Манай компанийн мэдээллийн санд бүртгэлтэй, биеэр болон зайнаас уулзаж бүрэн мэдээллийг цуглуулсан ажил горилогчдоос сонголтоо хийх боломжтой.
Эрэлт ихтэй, нээлттэй ажлын байрандаа туршлагатай мэргэжилтнүүдийг цаг алдахгүйгээр багтаа элсүүлэх боломж.
Анхан шатны ажилтнаас эхлэн мэргэжилтэн, ахлах болон удирдлагын түвшин хүртэл бүхий л хэрэгцээнд тохирох, чадварлаг мэргэжилтнүүдийг олж, зуучилна.