Анхан шатны ажилтнаас эхлэн мэргэжилтэн, ахлах болон удирдлагын түвшин хүртэл бүхий л хэрэгцээнд тохирох, чадварлаг мэргэжилтнүүдийг үндсэн ажилтнаар багтаа элсүүлэх.
Тодорхой албан тушаалд гэрээт ажилтан сонгон шалгаруулж авах нь санхүүгийн хувьд илүү ач холбогдолтой бөгөөд бизнесийн цар хүрээг хурдасгахад тусална.
Гэрээт ажилчдыг ихэвчлэн богино хугацааны төсөлд мэргэжлийн ур чадвар шаарддаг төслүүдэд ажилд авдаг.
Компани нь тухайн мэргэжлийн ур чадвартай , урт хугацааны ажилтныг ажилд авахын оронд төслийн хугацаанд гүйцэтгэгчийг ажилд авахыг сонгодог.
Aутсорсинг үйлчилгээ нь хүний нөөцийн aжиллах хүч ханган нийлүүлэх, харилцагч компанийн нэрийн өмнөөс хүний нөөцийн хөдөлмөрийн харицааг зохицуулж, өсөлттэй холбоотой зорилтуудад илүү анхаарал хандуулах боломжийг олгодог зохицуулалт юм.
Компаниуд хүний нөөцийн ерөнхий үүрэг хариуцлагаа хялбархан биелүүлэх
Үйл ажилгааны зардлыг хянаж, хугацааг хэмнэх
Бүтээмжтэй ажиллах хүчийг бүрдүүлж хөгжүүлэх
Хүний нөөцийн салбарт нийтлэг тохиолддог эрсдлийг тодорхойлох
Бид харилцагч байгууллагынхаа хүний нөөцийн бодлогыг сайжруулах зорилгоор ажлаасаа гарч буй ажилтнуудын ажлын байран дээрх санал, сэтгэгдэл, хүсэлтийн талаарх дэлгэрэнгүй судалгаа авч, дүн шинжилгээ хийж, нарийн боловсруулсан мэргэжлийн зөвлөгөө өгдөг.
Манай энэхүү үйлчилгээ нь судалгаанаас гарсан үр дүнд тулгуурлан шийдвэр гаргах, ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын байран дээрх орчныг сайжруулах стратегийн чухал хэрэгсэл болдог.
Санал хүсэлтийг дэлгэрэнгүй цуглуулах систем, бодит статистик гаргаж өгснөөр танай байгууллага үр дүнтэй шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлнэ.
Ажилтнуудын тогтвортой байдлыг сайжруулна. Ажлаас халагдах болон гарах болсон шалтгааныг мэдэж авснаар үүсээд байсан асуудлыг шийдвэрлэх, ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх давуу талтай.